Гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах сургалт, дадлага зохион байгуулагдаж байна

244715579_1319651218471331_9124795453270321317_n.jpg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна. Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээлгэн өгсөн.

Энэхүү автомашин, багаж зэвсэглэмжийг гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглах дадлага сургалт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 18 дугаар ангид зохион байгуулагдаж байна. Сургалт дадлагад бүтцийн нэгжүүдийн 12 алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top