НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨӨР ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАН АЖИЛЛАЛАА

159A0010.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Чингисийн талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж байгаа юм.

Энэ үеэр дотоод хэлтсүүд, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиудын үйл ажиллагаа, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхэд ашиглагдаж буй зарим багаж зэвсэглэмжийг олон нийтэд танилцууллаа.

Мөн гамшгаас хамгаалах чиглэлээр төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор иргэдийг мэдээллээр ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top