Бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгав

159A9471.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 2021.10.04-ний өдрийн 05:00 цагт анх удаа бүтцийн нэгжүүдийг хамруулан нэгдсэн зохион байгуулалттайгаар “Яаралтай цуглар” ‘Шар’ дохиогоор ажиллуулж, албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүнтэй ZOOM холбогдож, дохиогоор ажиллаж буй нөхцөл байдалтай танилцсан. Мөн Төв байр, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн алба хаагчдын цугларалт, цаг ашиглалт, офицер цүнх, хээрийн үүргэвчний иж бүрдлийг шалгаж, цаашид анхаарах зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top