ОРОН ТООНЫ БУС ЁС ЗҮЙН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

8DB57B9B-16AB-415A-B420-185FC062C695-1.jpg

Тус газрын Орон тооны бус ёс зүйн албаны хурал өнөөдөр боллоо. Хурлыг Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдаж, ЗУХ-ийн дарга, хурандаа Б.Баттулга, ДХШҮЭУХ-ийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах, ЗУХ-ийн Цэргийн алба, сахилга, ёс зүй хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Н.Ганболд нар оролцлоо.

Ээлжит хурлаар Орон тооны бус ёс зүйн албыг шинэчлэн байгуулсан талаар, НОБГ-ын Орон тооны бус ёс зүйн албаны 2021 оны 03 дугаар улирлын биелэлт, Сахилга хариуцлага ёс зүйг дээшлүүлэх сарын аян зохион байгуулах, Сахилгын зөвлөлгөөн зохион байгуулах, Сүхбаатар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн ёс зүйн дэд албаны 2021 онд хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг сонслоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top