НИЙСЛЭЛИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТЫН АЛБАНД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

IMG_0362.jpg

Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсээс Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах зорилгоор нийслэлийн Боловсролын газарт /Сургалтын алба/ гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар үзлэгт хамрагдаж байгаа бүрэлдэхүүний удирдлагын бичиг баримт, үйл ажиллагааны хэрэгжилт, албан хаагч бүрийн хувийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нийслэлийн гамшгаас хамгаалах сургалтын алба, мэргэжлийн ангиудад гамшгийн төрлөөр цагийн байдал өгч, шийдвэр гаргаж байгаа байдлыг дүгнэх дадлага сургуулиар үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top