ГАЛ УНТРААХ ХООЛОЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ХУВЦАС УГААХ, ХАТААХ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭЖЭЭ

242683933_1009265019912394_2131400248645900971_n.jpg

              Онцгой байдлын албаны гал сөнөөгчдийн өдөр тутмын байлдааны нэн чухал хэрэгсэл бол гал унтраах хоолой, хөдөлмөр хамгааллын хувцас байдаг.

            Хоолой болон хувцас цэвэр, хуурай байх нь гал унтраах үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Зориулалтын угаагч, хатаагч байдаггүйн улмаас гал сөнөөгчид ихэнхи тохиолдолд тавиулангийн дулааны шугам буюу паар дээр хоолой, хувцасаа хатаадаг байсан нь дулааны шугам, ханыг бохирдуулахаас гадна олон сөрөг нөлөөтэй байсан юм.

           Тэгвэл энэ байдлыг өөрчилж,  гал унтраах хоолой болон хөдөлмөр хамгааллын хувцас угаах, хатаах төхөөрөмжийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ шинэ оновчтой бүтээлч санаа гарган зохион бүтээжээ. Энэхүү угаагч төхөөрөмж нь 1 минутанд 1490 эргэлттэй, 220 вольтын цахилгаанаар ажилладаг, 0,75 ваттын хүчтэй, 2 мотортой, эргэлтийн хүчийг  2х1-ийн харьцаагаар шкивээр тааруулсан байна. Насос нь шулуундаа 32, өндөр 9 метрийн тусгалтай, төвийн болон өөрийн усны нөөцөөр ажиллана. Сойтогны  диаметр нь 36 см, үсний урт 15 см, голын тойрог 2 см, их бие 6 см, урт нь 30 см аж.

         Хатаагч нь 130х100х145мм харьцаатай, 5 зам, 4 тормос дугуйтай, 5 метр кавдрат талбай хатаах халуун үлээгчтэй. Өвлийн үед бүтээх хучлагатай. Өвөл, зуны аль ч улиралд ашиглах боломжтой бөгөөд тавиулангийн гадна дотор хаана ч байрлуулан гал унтраах хоолой болон байлдааны хувцасыг хурдан хугацаанд хатаах зориулалттайгаар бүтээгджээ.

       Энэхүү төхөөрөмжийг бүтээснээр гал унтраах хоолойн цэвэрлэгээ үйлчилгээ,  хөдөлмөр хамгааллын хувцасны өнгө үзэмж сайжрахаас гадна гал түймрийн дуудлагаар гарч ажилласаны дараах дуудлагад хурдан хугацаанд бэлтгэн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, галын хоолойн эдэлгээний насжилт, зарцуулах хугацааг хэмнэх ач холбогдолтой болсон байна.

Ирэх онд Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиох бөгөөд ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ түүхт ойгоо угтан энэхүү төхөөрөмжийг бүтээсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top