ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

IMG_0316.jpg

Гал түймэртэй тэмцэх хэлтсээс “Скай Хайпермаркет” ХХК-ийн Е-март түгээлтийн хэлтсийн агуулахад гал түймэр унтраах тактикийн дадлага, сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16-18 цагийн хооронд зохион байгууллаа. Дадлага сургуульд Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид, “Скай Хайпермаркет” ХХК-ний Е-март түгээлтийн хэлтсийн ажилчид оролцлоо.  

          Гал түймэр унтраах тактикийн дадлага, сургалтын хүрээнд “Скай хайпермаркет” ХХК-ийн ажилчдад  гал түймэр унтраах анхан шатны мэдлэг олгож,  гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сургах дадлага эзэмшүүлсэн.

Дадлага сургалтыг зохион байгуулснаар ажилчид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх болон гал түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, мөн гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ажиллуулах талаар  мэдлэгтэй болсон нь давуу талтай байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top