“Алдвал галдана” чэллэнжийг эхлүүллээ

Screenshot-5.png

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өрнүүлсэн. Тус аян 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна. Аяны хүрээнд алба хаагчид “Алдвал галдана” чэллэнжийг эхлүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top