“Илтгэх ур чадварын тэмцээн”-д ахлах ахлагч Н.Энхжаргал тэргүүллээ

22-1024x1024.jpg

  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас нийт бие бүрэлдэхүүний дунд  “Илтгэх ур чадварын тэмцээн”-ийг  хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

  Нэгдүгээр шатанд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дагаж мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүний хэрэгжилт, Онцгой байдлын газрын хэмжээнд тулгамдаж байгаа асуудал, албаны бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд авах арга хэмжээ сэдвийн хүрээнд зохион байгуулж, 8 алба хаагчийг шалгаруулсан юм.

 Харин хоёрдугаар шатанд шалгарсан 8 алба хаагчийн илтгэлийг хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа. Тэмцээний дүнгээр гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Ганхөлөг, дэд байрт Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч Я.Энхбаяр, тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Н.Энхжаргал тэргүүллээ гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top