Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллана

168554789_1118700585270829_5469532171444371501_n.jpg

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Тодруулбал нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар,Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт  эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.  

Хөдөлгөөнт эргүүл 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 06 дугаар сарын 10 хүртэл ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top