Гал түймрээс 292 иргэний амь нас, 28 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав

167572674_1739907382873146_2613736360470504304_n.jpg

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 1 дүгээр улиралд объектийн гал түймрийн 480 дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай унтрааж ажиллалаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал түймрийн дуудлага 12,6 хувиарбуурсан дүнтэй байна. Гал түймрээс 292 иргэний амь нас, 28 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа.

Гал түймэрт өртөж 14 иргэн (8 том хүн, 6 хүүхэд) нас барсан байна.

Гал түймрийн шалтгаан нөхцлийг тодруулбал яндангийн цонолтоос 136, ил задгай гал, үнс нурам, тамхи шүдэнзний цогноос 132, цахилгаан угсралт, ашиглалтын буруугаас 109, машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас 31, бусад аюулгүй байдлаа хангаагүйн улмаас 15 удаагийн гал түймэр гарсан байна.

Иймд иргэд гэр орон, байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, цахилгаан угсралт, ашиглалтын аюулгүй байдлаа шалгаж байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top