ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

169157287_206762357473391_6603308326681771515_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цахим хурал хийлээ. Хурлын үеэр цаг үеийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул ногоон бүсэд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Цахим хуралд тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, бүтцийн нэгжүүдийн Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top