ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

DSC9910-6z0i8rosxspmsv49mft5neya7gkdok3jc81vw4l564g.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байна.

 Төслийн хүрээнд зохион байгуулж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модул хичээлээр сургагч багш бэлтгэх цахим сургалт эхэллээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Энэ сарын 05-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар “Бэлэн бай” сургалтын модул хичээл, гарын авлагыг ашиглан иргэдэд аюул, осолд өртөхгүй байх арга ухааныг зааж сургах, аюулгүй байдлаа хангах дадал, хандлагыг төлөвшүүлэх мэдлэг, мэдээллийг өгч, сургагч багшаар бэлтгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top