Алба хаагчид 178 байршилд хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав

3232.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, нийслэлийн Аврах 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд,  Дулааны цахилгаан станц 3, 4 гэрээт галын хэсгийн алба хаагчид, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч, нийт 350 гаруй албан хаагч нийслэлийн 178 байршилд,  3 ээлжээр 288 цагийн үүрэг гүйцэтгэлээ.

Алба хаагчид өглөөний /07:00-15:00/, өдрийн /15:00-23:00/, шөнийн /23:00-07:00/ тогтоосон цагуудад иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажилласан.

Нийслэлийн Онцгой байдлын газраас анх удаа албан хаагчдыг ZOOM аппликейшн ашиглан тодорхой цагуудад бүртгэж, үүрэг гүйцэтгэж байгаа байршилд дээрх нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хүлээн авч байснаараа онцлог байлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top