Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх журам хэрэгжинэ

FB_IMG_1613463365664-6yte8hpsoqbne2xwjhhxd9ziuxr7g1s83vyiyibifr4.jpg

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг зохицуулах журам боловсрууллаа.

Түр журам батлагдсанаар халдварын түвшин, зэрэглэлийг тогтоох, үүнтэй уялдуулж бусад арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж байна.
Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажил, амьдрал хэвийн үргэлжлэх, орлого нь нэмэгдэх, төр, засаг, төрийн албан хаагчид нэгдмэл нэг ойлголттой ажиллах, нийгэм, эдийн зсгийн тогтвортой байдал бий болох зэрэг давуу талтай юм.
Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүдийн дагаж мөрдөх түр журмын төслийг дахин тодотгохыг Шадар сайд Ажлын албанд үүрэг болголоо.

Ялангуяа зах, бөөний худалдааны төв, автобусны буудал зэрэг олон нийтийн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж суурилуулахыг даалгав.

Түр журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж энэ сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөхөөр төлөвлөж байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

scroll to top