“Гамшгийн эрсдэл ба тогтвортой хөгжил”, “Зөв хандлага” сэдвүүдээр сургалт зохион байгуулав

DSC_6606.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс “Мэдээллийн цаг*-ийг зохион байгууллаа. Өнөөдрийн “Мэдээллийн цаг*-т хошууч генерал О.Үржин “Гамшгийн эрсдэл ба тогтвортой хөгжил*, Удирдлагын академийн багш, доктор Р.Бадралмаа “Зөв хандлага* сэдвүүдээр тус тус сургалт хийсэн юм.

Сургалтанд НОБГ-ын Төв байр, нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top