Шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөн ажиллалаа

121741306_362424368520165_62212923085249898_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газарт Олон улсын стандарт нэвтрүүлсэнтэй холбогдуулан бүтцийн нэгжүүдэд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015,  Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудыг нутагшуулахад анхаарах асуудлын талаар арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагааны явц, үр дүнгийн баримтжуулсан мэдээлэлтэй болгох, алба хаагчдад Олон улсын стандартуудын талаар мэдлэг олгох сургалт явуулж,  дотоод аудит хийж байна.

            Тус ажлын хүрээнд Баянзүрх, Баянгол, Багахангай, Багануур, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын байршил, үйл ажиллагааны онцлог, нөхцөлийг үнэлж, бие бүрэлдэхүүний албан бичиг баримт бүрдүүлэлт, үйл ажиллагааны норм, норматив, стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, стандартуудыг нутагшуулахад авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөн ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top