Хан-Уул, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

119026995_961204594345259_3861171109041485262_n-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан өнөөдөр Хан-Уул, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа. Хэлтсүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, Гал түймэр унтраах, аврах ангиудын үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдал, багаж зэвсэглэмж, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэлтэй танилцсан. Түүнчлэн хэлтсүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарах зарим асуудлаар удирдлагуудад чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top