ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАЛТ, УДИРДЛАГЫН ОПЕРАТОРУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

119219285_1642444552593200_7230721270594069664_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн Шуурхай зохицуулалт, удирдлага операторуудын нэгдсэн сургалт өнөөдөр болж байна.Сургалтаар Цэргийн албан хаагчийн дүрэм, Анги салбарын хэмжээнд Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, Компьютерийн программ хангамж, мэдээллийн аюулгүй байдлын талаар, Шуурхай удирдлагын операторын үндсэн үүрэг, Төрийн албаны ёс зүй сэдвүүдээр хичээл орох юм.

            Мөн хөдөлгөөнт удирдлагын автомашины техник хэрэгсэл дээр дадлага хийж, GPS  ашиглан биетийг олох дадлага эзэмшинэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top