НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ЖИЛИЙН СҮҮЛИЙН ХАГАС, 2-Р ҮЕ ЭХЭЛЛЭЭ

159A9079.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд өнөөдрөөс 2020 оны сургуулийн жилийн сүүлийн хагас, 2-р үеийн хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ.Нээлтийн ажиллагаанд тус газрын дарга, хурандаа Л.Баярсайхан, тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар болон хэлтсийн дарга нар, Төв штабын бүрэлдэхүүн, нийслэлийн Аврах анги-105, Гамшгаас хамгаалах сургалтын төвийн бие бүрэлдэхүүн оролцлоо. Арга хэмжээг нээж хурандаа Л.Баярсайхан хэлсэн үгэндээ алба хаагчдад ажлын цаг ашиглалт, ажлын үр дүн, 2020 оны жилийн эцсийн ажил дүгнэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Түүнчлэн дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”, мэргэжилтэн Б.Золбоо Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, аюулаас сэргийлэх зэрэг сэдвүүдээр хичээл орж, алба хаагчдын сонирхсон асуултанд хариулт өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top