Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

118882388_2374182439543353_2041567926961982566_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын үйл явцтай танилцсан юм. Түүнчлэн хэлтсүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, Гал түймэр унтраах, аврах ангиудын үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдал, багаж зэвсэглэмж, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэлтэй танилцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top