118653718_666079597339336_1913273795634080545_n.jpg

 Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн хороотой хамтран “Өндөр уулнаас болон гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагаа“-ны хосолсон дадлага сургуулийг Хэрлэн голын “Өндөр эрэг” гэдэг газарт зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн Улаан загалмайн хорооны холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж усанд живсэн болон ууланд осолдсон иргэнд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар онол болон дадлага хослуулан хийснээрээ онцглог байлаа.

 Дадлага сургуульд 20 албан хаагч хамрагдлаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top