Мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдад үүрэг чиглэл өглөө

159A6891.jpg

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Тарваган тахал болон хүн,  малын гоц халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх  зарим арга хэмжээний  тухай” А/1024 дүгээр захирамжаар авто тээврийн шалган нэвтрүүлэх 7 товчоодод үүрэг гүйцэтгэх нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын нийт 58 алба хаагчдад Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн Г.Батжав “Тарваган тахал өвчин болон халдвар хамгаалал”, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар нийслэлийн Засаг даргын 1024 дүгээр захирамж болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top