Хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж байна

117259067_761666801338936_5812679906122424939_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран баталсан удирдамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийн саравч болон агуулахын барилга байгууламжид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, хадгалалтын талаар хяналт шалгалтыг хийж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сайжруулсан шахмал түлшний нөөцийн саравч болон агуулахын барилга байгууламжуудад хууль тогтоомж, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт шалгалтыг 08 дугаар 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top