ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

117178568_610879969631023_8460054134046886534_n-6w703t2fmwrmfw7p9yd1le5jpdrjtse77zd6u9rl6io.jpg

Байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд УБ-Чойр чиглэлийн А/0101 автозамд Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрээр нэвтрэн өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл болон зорчигчдын ачаа тээшинд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтыг хийж байна.

         Энэ хугацаанд 1256 тээврийн хэрэгсэл, 7867 гаруй иргэний ачаа тээшинд үзлэг, шалгалтыг хийжээ.Түүнчлэн иргэдийг ямар нэгэн байдлаар тарвага агнахгүй байх, нууцаар тээвэрлэхгүй байх талаар санамж сэрэмжлүүлэг, зөвлөлөөг өгч ажиллаж байна.Хяналт шалгалтын явцад тарвага агнасан болон тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн зөрчил дутагдал илрээгүй байна гэж Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top