ГАЛЫН АВТОМАШИНЫГ УСААР ХАНГАХ ДАЛД УСНЫ ЦЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЛЭЭ

DSCF4690.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Ус сувгийн удирдах газрын даргын  хамтран баталсан “Галын автомашиныг усаар хангах зориулалттай галын далд усны цэг / гидрант/-т хяналт шалгалт хийж судалгаа гаргах” нэгдсэн удирдамжийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллагаатай болон ажиллагаагүй, засварлах шаардлагатай галын далд усны цэг /гидрант/-ийн судалгааг гаргаж хэвийн ажиллагааг хангахаар ажиллаж байна.  Хяналт шалгалтыг хийснээр далд усны цэгийн нэгдсэн судалгааг гарган, хаягжуулж, байнгын хэвийн ажиллагааг хангуулах, гарсан гал түймрийг унтраахад бэлтгэл, бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top