Бүтцийн нэгжүүдийн хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг шалгаж байна

159A3393.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар бүтцийн нэгжүүдийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг 2020 оны 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, 30.2, 30.3, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/372 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах аргачлал, заавар”-ын дагуу Удирдлага зохион байгуулалт, сахилга, ёс зүй, дотоод үйл ажиллагаа, Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг, бууруулах үйл ажиллагаа Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр шалгаж байна.

Шалгалтанд Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиуд, нийслэлийн Аврах анги 105, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв хамрагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

scroll to top