Олон Улсын стандарт нэвтрүүлсэн “Баталгаажуулалтын гэрчилгээ” олгоно

103842557_300602161116314_8820107979659870499_n.jpg

Онцгой байдлын байгууллагад ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 ХАБЭА менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлж байгаатай холбогдуулан “Монсертф” ХХК-аас 2 дахь шатны  баталгаажуулалтын аудитыг 06 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд зохион байгууллаа. Монсертф ХХК-ийн баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар аудитын нэгдсэн дүнг хэлэлцсэн юм. Хурлаар Онцгой байдлын ерөнхий газрын Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүдэд Олон Улсын стандарт нэвтрүүлсэн “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г олгохоор шийдвэрлэлээ.

scroll to top