ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

103982170_613106715977702_5058127945578637992_n-6vje11xmzpkkbsz5t3umpd3ce0ack8b0b2xovonvhvk.jpg

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд 2020 оны 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд 4 удаа гал түймэр гарч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай унтрааж ажилласан. Үүнтэй холбогдуулан тус обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Интертаймент” ХХК-иудын удирдлагуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, өнжмөл шар өвс, ил задгай хог хаягдалд гал гарахаас сэргийлж, тохижилт үйлчилгээний компанитай хамтран хашаан доторх харуул хамгаалалтыг чангатгах, улиас модны унгиралыг /модны хөвөн/ шатаахгүй байхад хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top