Болзошгүй эрсдэлээс сэргийлж орц, гарцыг чөлөөлөв

007-6virxuw2kicat1tjexnjb50zsdxehyjmok84k45h740.jpg

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба,  Цагдаагийн газар болон нийслэлийн холбогдох хэлтэс, албадтай хамтран ногоон бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлж орц, гарыг гаргах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн чиглэлд ой, усны сан бүхий газар, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 12 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.

Ингэснээр ой, хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх боломж бүрдлээ юм гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top