НЯРАВУУДЫН СУРГАЛТЫГ ЦАХИМААР ХИЙВ

20200522_135212.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2020 оны бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Аврах анги 105,  Гал түймэр унтраах, аврах ангиудын няравуудын цахим сургалтыг өнөөдөр зохион байгуулав.

Сургалтаар Анхан шатны материал, түүнийг хөтлөх,  Агуулахын бүртгэл, Бараа материалын тайлан,  Хөрөнгийн тооллого, Кассын тайлан, Үндсэн хөрөнгийн тайлан бэлтгэх, Норм норматив, эдэлгээний хугацаа, Эзэмшүүлэх, карт хөтлөлт, Төлбөр тооцоо /халагдсан, тэтгэвэрт гаргасан/ зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэлээ. Сургалтын төгсгөлд нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Урантулга нар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top