Гал түймрийг бүрэн унтраалаа

99152413_568955577369749_5574978111256133632_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Оньдилт ХХК-ийн хашаанд гарсан түймрийг 16:55 цагт бүрэн унтраалаа.

Гал унтраах ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан 4 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 гаруй алба хаагч ажиллалаа. Гал түймрийн шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top