Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын цахим сургалтыг зохион байгуулав

22.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх,  арга хэлбэрийг боловсронгуй болгох, байцаагч нарын эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн арга барилд суралцуулах зорилгоор бүтцийн нэгжийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагч нарын цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.  Сургалтыг нээж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн амжилт хүссэн юм.

Түүнчлэн цахим сургалтаар Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Гал түймрийн улсын хяналт шалгалтад гарч буй алдаа дутагдал сайжруулах арга хэмжээ, Албан бичиг баримт боловсруулах арга зүй, Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан бичихэд анхаарах асуудал, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах арга ажиллагаа, Төрийн албан хаагчийн ёс зүй, Авто хийгээр цэнэглэх станцад хяналт шалгалт зохион байгуулахад анхаарах зүйлс, Хийн хангамжийн угсралтын зураг төсөл хянахад анхаарах асуудал,  Гал түймрийн улсын хяналт шалгалтын өнөөгийн байдал, ололт, дутагдал, ажлын үр дүнг дээшлүүлэх арга зам зэрэг сэдвүүдээр холбогдох албан тушаалтан нар хичээл, сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмжийг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top