ТУУЛАХ ЧАДВАРТАЙ ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

97805242_624946348231875_1062994368421429248_n_20200514024427.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.13/ нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Багахангай дүүргийн хувьд хүчтэй салхи, малын гоц халдварт өвчин, ой хээрийн болон объектын түймэр, үер усны болон автын осол их гардаг. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст тулгамддаг автомашины асуудалд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан онцгой анхаарч, шийдвэрлэж өгсөнд удирдлагын зүгээс талархалтай байна” хэмээн онцолж хэлсэн юм.

scroll to top