Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн барилгад дээврийн хучилт хийгдэж байна

96541995_673818413458336_6485649269796634624_n-6v2es9g1l505bflwe1xmwq2775npq0350t5k77hx4qo.jpg

Алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн барилгад шат дараатайгаар урсгал засвар хийгдэж байна.

Засварийн ажлын хүрээнд тус ангийн хуучин дээврийг хуулж бүрэн хучилт хийх ажил 90% явагдаж байна. Дээвэр нь барилгыг байгалийн гаднын үйлчлэлээс хамгаалах, дуу, дулаан тусгаарлах, барилгын дотоод дулааныг алдахгүй байх гол үүрэгтэй. Тийм ч учир барилгын үндсэн бүтцийн угсралтын дараах чухал ажлын нэгд ордог тул Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн урсгал засварын ажлын хамгийн чухал нь дээврийн засвар байсан. Тус ангийн дээврийн хучилт дууссанаар урсгал засвар дуусна гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top