Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа цас орно. Салхи 16,17-нд нутгийн зүүн хэсгээр, 18, 19-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 4х3 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 23:05 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 23:09 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” захын автомашины замын зорчих хэсэгт иргэн Б-гийн жолоодож явсан “ХОВО” загварын ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 23:56 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км замыг туулан 00:14 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ний өдрийн 04:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 05:04 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ний өдрийн 06:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай гал түймрийг унтраан ажиллаж байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Худалдаа үйлчилгээний төвийн хажууд дэлгүүрээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 06:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай гал түймрийг унтраан ажиллаж байна.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Морингийн даваа”-ны баруун хойд зүгт “Туул” голд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 13:00  цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 17 км замыг туулан 13:54 цагт очиж, Хан-Уул дүүргийн харьяат иргэн Ж /65 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top