Ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна

94901327_2958585984225515_550407416261378048_o-6uw2ljlsj4oags9zqm30orgf9gmgef267qcfzhvi340.jpg

Онцгой байдлын байгууллагад чанарын менежментийн тогтолцоо ISO стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар  Тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Орхон, Булган аймаг, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхнаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай аймаг, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймаг, ДХШҮЭУТ-ийн дарга, хошууч Ж.Төмөрмандахаар ахлуулсан ажлын хэсэг Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын Онцгой байдлын газруудад  тус тус ажиллаж байна.

              Ажлын хэсгүүд онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, Эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 Олон Улсын стандартуудын баталгаажуулалтын аудитын үр дүнд гарсан үл тохирол дээр үндэслэн дээрх стандартыг нутагшуулахад шаардагдах баримт бичгийг боловсруулах, арга зүйн зөвлөгөө өгч баримтжуулсан мэдээлэлтэй болгох, дотоод болон баталгаажуулалтын аудитыг 2020 оны 04 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top