Дотоод аудитор бэлтгэх сургалт болов

94491395_2654247658018548_768691660132450304_n.jpg

Онцгой байдлын албанд олон улсын ISO:31000, ISO26000, ISO 9001:2015, ISO 45001:2018 стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд дотоод аудиторуудыг бэлтгэх сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгууллаа.

“Мон серф” ХХК, “Олон Улсын стандартын академи” ХХК-наас зохион байгуулсан тус сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 25 албан хаагч оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top