ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

01-6ufeizqqf5erbsutavhwwiaef96npqldv10b07uz96o.jpg

Нийслэлийн Онцгой комиссын 01 дүгээр албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шар усны үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, халиа дошин ихээр үүссэн цэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газраас 2 нэгж тээврийн хэрэгсэл гарган шар усны үерээс урьдчилан сэргийлж шинээр суваг шуудуу татаж ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top