ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

5e6af36f9240d.jpeg

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл шалгалтыг энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлэн 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд өдөр бүр зохион байгуулна.

Энэхүү хяналт шалгалтаар ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд болон байгаль хамгаалагч нарын ой хээрийн түймэртэй тэмцэх, чадавхийг бэхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна. Мөн иргэдэд ногоон бүсэд аялж зугаалахдаа ил гал гаргахгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтрааж хаях зэрэг урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж ажиллаж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top