Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод:   Үүлэрхэг, бороо орно, Салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 21-нд зүүн аймгуудын нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн баруун хагаст түр зуур 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 11 дүгээр гудамжинд иргэн Ш-ын 5 ханатай гэр шатаж байна байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 14:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороны “Алтан-Овоо”-гийн 44 дүгээр гудамжны “Задгай”-д иргэн Р-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 23:58 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км / тус сумын харьяат иргэн М /25 настай, эмэгтэй/ 08.17-ны өдрийн 21:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 08.19-ний өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашинтай, ар гэрийн 2 хүн, 1 автомашинтай, нийт 7 хүн, автомашинтай 08.19-ний өдрийн 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

4. Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Чингис багийн “Задгай”-д Иргэн Д, Ж, А, Б нарын 16х9 метрийн хэмжээтэй амины орон сууц 08.20-ны өдрийн 03:35 цагт шатсан. Тус сумын Засаг дарга Д.Өнөрболдоор ахлуулсан 130 хүн, 20 автомашинтай ажиллаж унтраасан. Тухай мэдээллийн 08.20-ны өдрийн 04:50 цагт тус сумын Засаг дарга Д.Өнөрболд аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top