Гал түймэр унтраах, аврах 2 дугаар зэрэглэлийн ангид баталгаажуулалтын аудит хийж байна

87105591_234647120883087_5521632809258582016_n-6tyrr30l3xnu6w8lg5q6lgeazjam1h0nhumhxuks7y8.jpg

Онцгой байдлын Ерөнхий газрын 2020 оны Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Oлон Улсын чанарын менежментийн тогтолцоо буюу MNS ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид нэвтрүүлэх ажил “Mонсертф” ХХК-тай хамтран хийгдэж байна.

Олон Улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгуулллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын суурь бий болгох, хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх ач холбогдолтой юм гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах

scroll to top