Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил  багийн “Шаргал наран” худалдааны төвийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 18:04 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын Данпил багийн “Данпил”-ын 12 дугаар гудамжинд иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 16:13 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.  

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Баямнмөнх”-ийн 5 дугаар гудамжинд иргэн П-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан очиж 17:33 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 41 дүгээр гудамжинд иргэн У-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.16-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 01:10 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харцайн гучин-Есийн зоо” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ 10 хүн жимс түүж явснаас Орхон аймгийн  Жаргалант сумын “Булаг”-ын 9 дүгээр гудамжны оршин суугч Ц /15 настай, эмэгтэй/ 08.14-ний өдрийн 20:00 цагийн орчим сураггүй алга болсон тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 нохой, 2 автомашинтай Сэлэнгэ сумын чиглэлд 14:30 цагт явж байхад тухайн хүүхдийг эсэн мэнд олсон тухай мэдээллийг 18:40 цагт тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Л.Отгонбаяр мэдээлсэн тул алба хаагчид “Тариахтайн даваа”-наас буцсан.

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан 2 хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат иргэн Л /43 настай, эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 завьтай, 2 автомашинтай мөн өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 3 км-с олж, Иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 км “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн. 

Шаварт суусан: Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Замын-Улаан багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /Говьсүмбэр аймгийн  төвөөс баруун зүгт 22 км-т/ Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 22 км зам туулан 03:50 цагт очиж автомашиныг шавраас татан гаргасан.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багийн “Бүрд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ тус сумын харьяат малчин Д-ын 6 ханатай гэр 08.15-ны өдрийн 15:00 цагт шатсан. Мэдээллийг тус сумын харьяат иргэн Ж.Сүрэнхорол мөн өдрийн 17:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top