Гал түймэр унтраасан тухай ярилцлага зохион байгуулав

159A8307.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсээс гал түймэр унтраасан тухай ярилцлага зохион байгуулав.

Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 263 дугаартай, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 302 дугаартай, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 303 дугаартай, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 311 дугаартай гал түймрийг унтрааж ажилласан тухай ярилцлагыг  Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 34, 74 дүгээр ангиудын Ангийн захирагч, Салааны захирагч, Гал унтраах автомашины жолооч, Дуудлага хүлээн авагч, Гал сөнөөгч нарыг оролцуулан хийлээ.

Ярилцлагыг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдаж, гал түймэр унтраах ажиллагаанд анхаарч ажиллах зарим асуудлаар  алба хаагчдад үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top