Монгол Улсын Төрийн далбааг мандуулж хэвшив

159A8092.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн дотоод журманд өөрчлөлт орж Цэргийн жагсаалын дүрмийн дагуу Монгол Улсын Төрийн далбааг Даваа гараг бүрийн өглөө мандуулж, Баасан гарагт буулгах хүндэтгэлийн ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхээр болсон. Үүний дагуу өнөөдөр НОБГ-ын төв байр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврагч техник спортын хорооны бүрэлдэхүүн оролцож Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top