Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчид тэргүүллээ

b1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан бүтцийн нэгжийн алба хаагчдын дунд “Хөл бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулав.Тэмцээний хөл бөмбөгийн төрөлд 3-р байр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, 2-р байр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, 1-р байр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчид шалгаран шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Харин олс таталтын төрөлд 1-р байр Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, 2-р байр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги,  3-р байр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги тус тус шалгарч  өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top