Гал түймэртэй тэмцэх байгууллагын 98 жилийн ойг угтан спортын 2 төрлөөр тэмцээн зохион байгуулж байна

t4.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан, алба хаагчдын биеийн тамир спорт, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хөл бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.

Тэмцээний нээлт Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Жаргалант” давтан сургалт сэргээн заслын төвийн хөлбөмбөгийн талбайд боллоо. Тэмцээнийг тус газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нээж, баг тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтэс , дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангиуд,  Нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалтын төв зэрэг нийт 18 баг оролцож эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Хөл бөмбөгийн төрөлд

  • 1-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, шилжин явах цом,  
  • 2-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
  • 3-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал

Олс таталтын төрөлд

  • 1-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
  • 2-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал
  • 3-р байр өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар  тус тус шагнаж урамшуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
scroll to top