Мөс цөмөрсөн дуудлагаар шуурхай ажиллаж 3 иргэний амь насыг авран хамгаалав

2-2.jpg

Хан-Уул дүүргийн 13-р хороо Шувуун фабрикаас Төв аймгийн Алтанбулаг сум орох замд голын мөс цөмөрч, автомашин голд суусан, дотор нь бага насны хүүхэд байгаа тул гаргаж өгнө үү гэсэн дуудлага өчигдөр /2020.01.08./ 11:54 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги 105-ийн ээлжийн бүрэлдэхүүн очиход кроун суудлын автомашин голын мөс цөмөрсний улмаас суусан байсан байна. Автомашинд 40 настай эр, 59 настай эм, 10 настай эмэгтэй хүүхэд байсныг шуурхай ажиллаж аюулгүй байдлыг ханган, автомашиныг уснаас гаргаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top