Өнөөдөр бүх нийтээрээ “ХИЧЭЭХ ӨДӨР”

159A3284.jpg

Дэлхий нийтээрээ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх өдөр”-ийг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн албанаас 6 дахь жилдээ “Хичээх өдөр” уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014-2018 оны хооронд нийтдээ 2.700 хүний амь насаа алдаж, 27.080 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тоо баримт байдаг байна.

Уг арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтэд зам тээврийн ослын хор уршгийг таниулах зорилгоор тусгай дуут болон гэрэл дохиотой 12 автомашиныг уулзвар гарц дээр байрлуулж ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top