Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой байдлын газрын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд “ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” дохиогоор ажиллалаа.
Тус газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсээс зохион байгуулж хувийн бэлтгэлийг шалгах, өвлийн хувцас, хээрийн үүргэвчний үзлэг хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын төв байрны бие бүрэлдэхүүн, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Нийслэлийн Аврах анги-105-ын офицер бүрэлдэхүүн хамрагдав.
Энэ үеэр дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар албан хаагчдад цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Аврагч биеийн тамир спортын хорооноос албан хаагчдаас бие бялдрын шалгуур үзүүлэлтээр сорил авч, сэтгэл судлал, сэтгэл зүйн танхимын сургалт хийлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.